“Сэцэн ханы хүчтэн” клуб тэргүүн байр эзлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:57:36

Хэнтий аймгийн Спортын ордонд энэ сарын 2-ноос 4-ны өдөр Олимпийн мөнгөн медальт, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол улсын ардын багш, гавъяат тамирчин Цэндийн Дамдингийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн үеийн аварга шалгаруулах тэмцээн болж багийн дүнгээр “Сэцэн ханы хүчтэн” клуб тэргүүн байр эзлэв.

Тус тэмцээнд хот, хөдөөгийн 18 байгууллагын 206 тамирчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Олимпийн Хороо Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар Монголын Жүдо Бөхийн Холбоо Хэнтий аймгийн Биеийн Тамир Спортын Газар “Суварга Эв” ХХК,  Хэнтий аймгийн Жүдо Бөхийн Холбоо хамтран зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд -46кг Дорнод аймгийн тамирчин  Б.Өлзийбаяр нэгдүгээр байр эзэлж, Н.Мягмардорж хоёрдугаар байр, Женко клубийн Б.Золжаргал, Женко клубийн Д.Мөнхзолбоо нарын оноо тэнцэж гутгаар байрыг эзэлжээ. Мөн  -50кг “Сэцэн ханы хүчтэн” клубийн тамирчин Н. Балжинням нэгдүгээр байр эзэлж, “Боржин төв” дэвжээ Женко клубийн тамирчин  Н. үрэлхүү И.Ядамсүрэн нар оноо тэнцэж гутгаар байр эзэлсэн бөгөөд  -55кг “Боржин төв” дэвжээний тамирчин  М. Бадамбазар нэгдүгээр байр эзэлж, “Аварга” сургууль Б. Баттөмөр хоёрдугаар байр, Женко клуб Б. Нармандах, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Г. Гандуулга нар оржээ. 

Мөн багийн дүнгээр “Сэцэн ханы хүчтэн” клуб тэргүүн байр, “Аварга” сургууль хоёрдугаар байр эзэлж “Монголын Жудо Академи” гутгаар байр тус тус эзэлжээ. Мөн эмэгтэй тамирчидаас “Тэмүүжин клуб” нэгдүгээр байр, “Боржин төв” дэвжээ хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн тамирчид гутгаар байранд тус тус шалгарчээ.

О.Буянхишиг

 

 

Связанные новости
Комментарии