Энэ хичээлийн жилд спортын 11 төрлийн дугуйлан хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 17:52:41

Өмнөговь аймагт 2016-2017 оны хичээлийн жилд хичээллэх спортын 11 төрлийн дугуйлан секцэд 600 гаруй хүүхэд хичээллэнэ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газарт болсон дугуйлан секцүүдийн нээлтийн үеэр энэ талаар мэдээлсэн юм. Орон нутгаас хүүхдүүдээ спортоор хичээллэхэд нэлээд дэмжиж хамтран ажилладаг билээ. Тиймээс ч өнгөрсөн онд 559 медаль авсан амжилттай байжээ. Тус аймгийн шинэ удирдлагууд ч энэ тал дээр анхаарч ажиллахаа нээлтийн үеэр мэдэгдсэн юм. Нэг тамирчны ард багш дасгалжуулагчаас эхлээд нэлээн олон хүний хүч хөдөлмөр байдгийг ч мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Энэ дашрамд дуулгахад тус аймаг 240 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургууль тун удахгүй ашиглалтанд орох гэж байгаа юм. Тус сургуульд зөвхөн Өмнөговийн хүүхдүүд суралцаад ч зогсохгүй бусад аймгуудаас ч ирж суралцах ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Связанные новости