ӨМНӨГОВЬ: Хичээлийн жилийг угтан 1000 сурагчийн сандал, ширээг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор сурагчийн ширээ, сандлыг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр ангийн кабинет болон 7 дугаар сургуулийн дунд ангийн 2 кабинетад 1000 сурагчийн ширээ, сандлын иж бүрдлийг хүлээлгэн өглөө.
Тус ширээ сандлын иж бүрдэл нь
хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй MNS 6582:2016 стандарт шаардлагад нийцсэн,
сурагчийн бие бялдрын өсөлт хөгжилтийн
байдалд уялдуулан зөв тохируулан
хэрэглэх боломжтой зэрэг олон
давуу талуудтай нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчин
нөхцөлийг хангажээ.
Ийнхүү Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын зайлшгүй шинэчлэх шаардлагатай ширээ, сандлын 40 гаруй хувийг шинэчилээд байна.