"G20"-ийн уулзалтад Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /RT/. Энэтхэгт болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдлээ.
“БНЭУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян есдүгээр сарын 9-10-нд Шинэ Дели хотноо “G20”-ийн удирдагчдын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж Хятадын дипломатч өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar