ХЭНТИЙ: Хэрлэн сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-05 15:03:46
Хэрлэн /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 378.2 мян.га газар нутгийг хамарсан нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил бүрэн дууслаа.

Уг төлөвлөгөөний тайлан холбогдох баримт материалыг "Вектор мэп" ХХК-ийн захирал Монгол Улсын зөвлөх инженер Ш.Наран-Очир, Монгол Улсын зөвлөх инженер Б.Алтанцэцэг нар сумын ЗДТГ-ын дарга Л.Наранбатад албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү төлөвлөгөө нь улс орон даяар бүх сум, аймгуудад хийж буй дунд хугацааны газар зохион байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө бөгөөд долоон жил тутамд мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч, гүйцэтгүүлдэг байна.

Тодруулбал, Хэрлэн сумын газар нутагт Хамгаалалтын бүсийн төлөвлөгөө, Хөдөө аж ахуйн газрын Бэлчээрийн газрын менежментийн төлөвлөгөө, Хадлангийн газрын төлөвлөгөө, Тариалангийн газрын төлөвлөгөө, Суурин газрын төлөвлөгөө, Усан сангийн газрын төлөвлөгөө, Зам шугам сүлжээний газрын төлөвлөгөө, Ойн сан бүхий газрын төлөвлөгөө, Тусгай хэрэгцээний газрын төлөвлөгөө зэрэг нарийвчилсан төлөвлөлтүүдийг улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан байна.

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар "Вектор меп" ХХК-тай 2022 онд байгуулсан гэрээ ийнхүү ажил хэрэг боллоо.
Связанные новости