ХЭНТИЙ: Стандартын шаардлага хангаагүй барилгыг өөрсдийнх нь зардлаар буулгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-22 15:14:53
Баянхутаг /МОНЦАМЭ/. Аймгийн дэд бүтцийн зөвлөл энэ сард хуралдаж, Баянхутаг суманд барьж байсан 40 ортой дотуур байрны барилгыг гүйцэтгэгчийн зардлаар буулгаж, стандартын дагуу ахин өрлөг хийх шийдвэрийг гаргажээ.

"Манагал констракшн" ХХК-ийн барьж байсан тус барилгыг норм стандартын шаардлага хангаагүйгээс ийнхүү буулгаж байгаа бөгөөд буулгалтын ажил 70-аад хувьтай үргэлжилж байгаа юм.

Аймгийн ГХБХБГ-аас хяналтыг тавьж газар дээр нь харж буулгуулах, дүрэм зөрчиж алдаатай өрсөн хануудын үзлэгийг нэг бүрчлэн хийж, зургийн зохиогчтой зөвшилцөж дараах зөвлөмжийг "Манагал констракшн" ХХК-д өгчээ. Үүнд, Буулгалтыг хүчтэй доргилт үүсгэхгүйгээр гүйцэтгэх, "2", "3" дугаартай тэнхлэг дагуух шатны хоёр талын 380 мм-ийн тоосгон ханыг буулгаж туслах дам нуруу суусан хэсгийг гаргаж хянуулах, ажлын талбайд буулгасан бүх хог хаягдлыг зайлуулж ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гадна ажлыг есдүгээр сард дуусгасан байхаар ажлаа зохион байгуулахыг үүрэгдлээ.
Связанные новости