ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 50 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-22 15:27:13
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт эм хангамжийн гурван байгууллага, 50 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 150 эм зүйч, эм найруулагч аймгийн 79 мянга гаруй иргэдэд үйлчилж байна.

Энэ жил Монгол Улсад орчин цагийн Эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Хэнтий аймагт эм зүйн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Эм хангамжийн салбар бол эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд онцгой үүрэгтэй, эрүүл мэндийн салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.

Тэртээ 1938 онд анх ЗХУ-ын мэргэжилтэн Хэнтий аймагт дөрвөн хүнийг дагалдуулан бэлтгэж, анхны эмийн сангийн суурийг тавьж байсан түүхтэй. Харин 1990-ээд оноос Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хувийн хэвшлийн эмийн сан, эм хангамжийн байгууллагууд шинээр бий болж, эм хангамжийн төрийн өмчийн байгууллагууд хувьчлагдсан байдаг.

Нийт хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах, эм зүйн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх замаар иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах нь эм зүйчдийн эрхэм зорилго аж.

Связанные новости