"Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө" сэдэвт лекц болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХЭҮК, Нээлттэй Нийгэм форум ТББ-аас "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө" сэдэвт лекц зохион байгуулна.
Лекцийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Гангабаатар энэ сарын 30-нд Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд унших юм.
Тус лекцээр иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хамгаалах Үндсэн хуулийн үзэл баримтлал болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зарим гадаад улсын шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зохицуулалттай харьцуулан ярилцах аж. Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байх юм.
Б.Туул
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar