Төвбанк валютын арилжаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-20 17:44:06

Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаанд ирсэн саналуудыг биелүүлсэнгүй.

Дуудлага худалдаанд банкууд 2241.00-2252.00 төгрөгийн ханшаар 27.7 сая ам.доллар худалдан авах, 2253.00 төгрөгийн ханшаар 0.2 сая ам.доллар худалдах, 335.86-337.80 төгрөгийн ханшаар 36.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Харин своп, форвард арилжаагаар банкууд 8.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 11.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлжээ. Төвбанк үүнээс 8.5 сая ам.доллар худалдан авах, 1.4 сая ам.доллар худалдах своп хэлцлийн саналыг биелүүлсэн байна.

 Б.Заяа

Связанные новости