16 компанийн 37 427 ширхэг хувьцаа арилжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар "I" "II" болон "III" ангилалд бүртгэлтэй нийт 16 хувьцаат компанийн 37,427 ширхэг хувьцааг арилжлаа.
Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай, 16.40 хувийн хүүтэй 100 мянган ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 15 тэрбум 25 сая 801 304 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Мөн өдөр MSE ALL индекс 819.75 нэгж болж 0.27 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 372 тэрбум 500 сая 21 923 төгрөг болжээ.
Б.Заяа