Далайн гүнд галт уул дэлбэрснээр шинэ арал үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-11-06 11:17:52

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /RT/. Японы Ио арлын ойролцоо далайн гүнд галт уул дэлбэрсний улмаас 100 орчим метрийн диаметртэй шинэ арал үүссэн тухай Токиогийн их сургуулийн Газар хөдлөл судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлжээ.


Ио арлын бүсэд галт уул дэлбэрсэн болохыг 10 дугаар сарын 30-нд агаараас хийсэн ажиглалтын үеэр баталжээ. Дэлбэрэлтийн үеэр галт уулын лаав далайн усанд цацагдах үед фреатомагматик гэж нэрлэдэг дэлбэрэлт болж, усан доороос асар том чулуу шидэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. 


Дэлбэрэлт болсон цэгээс холгүй газарт 100 метр орчим диаметртэй шинэ арлыг илрүүлсэн байна. Түүний гадаргуу нь галт уулын чулуугаар бүрхэгдсэн бөгөөд эргэн тойрон дахь ус нь саарал шаргал өнгөтэй ажээ. Тиймээс дэлбэрэлт үргэлжлэхийн хэрээр арлын хэмжээ ч томорч магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Ио арал нь Токио хотоос өмнө зүгт 1000 км-ийн зайд орших Огасавара бүлэг арлын бүсэд оршдог байна. 





Связанные новости