“Legend of Zelda” тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-08 17:16:28

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /Kyodo/. Японы “Nintendo” компани “Legend of Zelda” видео тоглоомоос сэдэвлэсэн уран сайхны кино бүтээнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 


Уг киног “Nintendo”-гийн захирал, “Zelda”, “Super Mario” зэрэг алдартай тоглоомуудыг бүтээгч Шигэрү Миямото, “Arad Productions” компанийн захирал бөгөөд “Хүн аалз” цуврал зэрэг олны хүртээл болсон кинонуудын продюсер Ави Арадтай хамтран бүтээнэ.


Түүнчлэн “Maze Runner” цувралыг найруулсан Америкийн найруулагч Уэс Болл найруулах ажээ. “Sony Pictures Entertainment” компанийн хувьд киног дэлхийн кинотеатруудаар гаргах ажлыг хариуцна. Гэхдээ киноны нээлтийг хэзээ хийхийг “Nintendo” зарлаагүй байна.


Энэхүү төслийг “Nintendo”, “Sony Pictures Entertainment” компаниуд хамтран санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн 50 гаруй хувийг “Nintendo” гаргана гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ.


“Бид одооноос киног бүтээх ажлыг албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд “Nintendo” өөрөө үүнд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Уран бүтээл маань дэлгэцнээ гарахад нэлээд хугацаа шаардагдана, гэхдээ та бүхэн үүнийг тэсэн ядан хүлээнэ гэдэгт итгэж байна” гэж Ш.Миямото X /хуучнаар Twitter/ хуудсандаа бичжээ.

Связанные новости