ДУНДГОВЬ: “Бага олимп-2023” спортын наадамд Сайнцагаан сумын баг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-13 14:53:01
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас 11 дүгээр сарын 10-нд Мандалговь хотноо эхэлсэн “Бага олимп-2023” спортын наадам өчигдөр өндөрлөж, шилдгүүдээ тодруулав.


Тэмцээнд 14 сумын 654 тамирчин оролцож, багийн нийлбэр дүнгээр Сайнцагаан сумын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Луус сум, гуравдугаар байрт Говь-Угтаал сумын тамирчид шалгарчээ.



Спортын наадмын тамирчид даам, шатар, бадминтон, ширээний теннис, дартс, буудлагын тэмцээний ганцаарчилсан төрөл болон шагайн харваа, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд багаараа оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа. Үүнд: 














Связанные новости