БАЯНХОНГОР: 17 сумын 146 өрхийн 41 мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-21 13:50:44

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгорт аймагт 3.2 сая мал өвөлжиж хаваржих бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр бэлчээрийн даац нийт нутаг дэвсгэрийн 21.5 хувьд хүрэлцээтэй, 78.5 хувьд хэтрэлттэй гарчээ.


Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань сумаас долоон өрхийн 4.5 мянган толгой мал Хүрээмарал, Баян-Овоо, Бууцагаан сумдад, Завхан аймгийн Отгон сумаас нэг өрхийн 697 толгой мал Гурванбулаг сумд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 41 өрхийн 24.7 мянган толгой мал Өлзийт, Шинэжинст, Баянлиг, Баянцагаан зэрэг сумдад дээрх аймгуудаас нийт 49 өрхийн 30 мянган мал өвөлжиж байна.


Говь-Алтай аймгийн Аргалантын аймаг дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Бууцагаан сумаас хонин толгойд шилжүүлснээр 11423 мал, Хүрээмарал сумаас 6523 толгой мал буюу нийт 17946 тоо толгой мал өвөлжиж, хаваржих малын судалгааг гарган Отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлж, гэрээг байгуулаад байгаа аж.


Мөн тус аймгийн 17 сумаас 16 аймаг, Улаанбаатар хотод 146 өрхийн 41 мянган толгой мал оторлож байна.

Связанные новости