БАЯНХОНГОР: Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах үндэс нь дадлага, сургалт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Гурванбулаг сумын Хөх нуурт "Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургуулилалт зохион байгуулж байна.
Дадлага сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах үндэс нь дадлага, сургалт, бэлтгэл байдал" гэдгийг онцолж, алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, идэвхтэй оролцохыг үүрэгдэв. Сургуулилалтаар гүний шумбалт, завьтай ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, нэрвэгдэгч татан гаргах, аврагч усчин шумбагчийн аюулгүй ажиллагааны сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, салбар нэгжийн дарга нар ажлын зурагтай ажиллаж шийдвэр гаргах дадлага ур чадварт суралцах юм.

Гурванбулаг сум Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог. Хөх нуур нь Баянхонгор аймгийн төвөөс 304 км, Гурванбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайд оршдог аймгийн үзэсгэлэнт нууруудын нэг юм. Цэнгэг усны нөөцөөрөө аймагтаа 2 дугаарт ордог, Баянхонгор аймгийн хангайн чиглэлийн аяллын маршрутад тэмдэглэгдсэн нуур юм.
Тус нуур нь далайн түвшнээс дээш 2649 метрийн өндөрт орших ба 17.2 хавтгай дөрвөлжин км талбайтай, 12.8 км урттай. Эргийн шугамын урт нь 32.3 метр, өргөн нь дунджаар 1 км, хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15 метр, хамгийн их нь 43 метр хүрнэ.