Италийн хөлбөмбөгчид ЕВРО-2024-ийн эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛЕВЕРКУЗЕН, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /TASS/. Италийн хөлбөмбөгчид 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Украины багтай 0:0 харьцаагаар тэнцлээ. Тоглолт "төвийг сахисан талбайд" буюу Германы Леверкузен хотод даваа гарагт болжээ.
Европын аваргын цомыг эзэмшиж буй Италийн баг 14 оноотой С хэсгийн хоёрдугаар байрт бичигдсэнээр ЕВРО-2024 тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Украины шигшээ баг мөн 14 оноотой хэдий ч нэмэлт үзүүлэлтээр италичуудаас дутуу байгаа тул хэсгийнхээ гуравдугаарт бичигджээ. Украины хөлбөмбөгчдийн хувьд, Үндэстнүүдийн лигийн хасагдах шатны тоглолтоос Европын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд шалгарах боломжтой.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня