ХӨВСГӨЛ: “Хайрын булингар” жүжгээр дамжуулан угийн бичиг хөтлөхийг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-04 17:34:48

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид зохиолч, найруулагч Ц.Ням-Осорын бүтээл “Хайрын булингар” эмгэнэлт драмын жүжгийг өнгөрсөн оноос эхлэн үзэгчдэд хүргэж эхэлсэн.


Өнөөдрийн байдлаар орон нутгийн алслагдсан сумын үзэгчдэд жүжгээ толилуулж, жүжгээр дамжуулан угийн бичиг хөтлөхийг уриалж байна.




Сүүлийн үед хүн бүр угийн бичгийг хөтлөөгүйн улмаас ураг төрлөө таньж мэдэхгүй дотносох, гэр бүл болсны улмаас цус ойртох эмгэнэлт байдал гарч буй учраас драмын уран бүтээлчид тус жүжгийг сонгосон байна.


Жүжгээр дамжуулан иргэдийг угийн бичиг хөтөлж ураг төрлөө мэдэлцэх нь хамгийн чухал гэдгийг жүжиг үзсэн иргэдэд ойлгуулахыг зорьж байгаа ажээ.

 

Связанные новости