ХӨВСГӨЛ: МИАТ компани орон нутгийн нислэгийг тогтмол үйлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-05 10:38:45

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд өвлийн улиралд агаарын нислэг түр зогссон байсан бол энэ жил  МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна.


Тодруулбал, 7 хоног бүрийн 3, 6 дахь өдөр Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.


Өвлийн улиралд тогтмол нислэгтэй болсноор алслагдсан бүс нутгийн иргэд шаардлагатай үед эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг цаг алдалгүй авах, Хөвсгөл нутгийн өвлийн байгалийг сонирхож буй гадаад, дотоодын иргэд ая тухтай зорчих зэрэг олон боломж бүрдэж байна.




Он гарсаар Мөрөн нисэх буудалд 251 удаа агаарын хөлөг бууж, 11125 зорчигч зорчиж, 93701 кг ачааг тээвэрлэсэн байна.


Хөвсгөл аймагт энэ онд 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин байна.


Гадаадын жуулчдын 50 гаруй хувь нь агаарын хөлгөөр зорчжээ.

 

 

 

Связанные новости