ДОРНОГОВЬ: 737.8 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-12 12:23:36

Сайншанд, 2023 оны 12 дугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ирэх онд Дорноговь аймгийн  Дэлгэрэх суманд нийт 737.8 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр арванхоёрдугаар сарын 05-нд хуралдсан  аймгийн  ИТХ-аар баталжээ.

Тухайлбал, сумын ерөнхий боловсролын сургуулийн гадна их засвар, спорт заалны дулаалга, пасад, цахилгаан монтаж, гэрэлтүүлэг, хүүхдийн дотуур байрны гадна иж бүрэн их засвар, төрийн алба хаагчийн  зургаан айлын орон сууцыг дээрх төсөвт өртгөөр барихаар төсөвлөсөн байна.

Дэлгэрэх сумын нутаг говь гэж нэрлэгдэх боловч тал хээрийн бүсэд оршдог.Хойд талаараа боржигон, баруун хэсгээрээ Хондогуудтай, зүүн өмнө болон зүүн талаараа Дарьгангатай зах нийлдэг.

Тус сум аймгийнхаа зүүн захад байрлах бөгөөд  аймгийн төв Сайншандаас 140 км, Улаанбаатар хотоос 470 км зайд байрладаг, өөрийн аймгийн Өргөн, Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр сумтай хиллэдэг.

Связанные новости