ДОРНОГОВЬ: Зудын их эрсдэлтэй бүсэд долоон сумыг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-15 15:54:03

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн долоон сум их, долоон сум дунд түвшинд байна гэж аймгийн Онцгой комиссын мэдээлэлд дурджээ.


Тухайлбал, аймгийн хойд сум болох Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ, Өргөн сумын хойд хэсэг Айраг сумын зүүн хэсэгт цас илүү орж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс өвс, тэжээлийн хангамжийг нэмэх, отрын бэлчээрийн нөөцийг тогтоох, түлш шатахууны хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгаас анхаарч ажиллаж байна.


Харин Дэлгэрэх сумын иргэдийн санаачилгаар “Малчин түмэндээ тусалъя” сайн санааны аяныг нутгийн хэмжээнд зохион байгуулж буй. Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.

 

Связанные новости