ДОРНОГОВЬ: Өвөлжилт хүндэрсэн сумдад мөнгөн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-19 16:13:35

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сараас эхэлж орсон цаснаас үүдэж Дорноговь аймгийн  нутгийн хойд хэсгийн сумдад өвөлжилт хүндэрчээ.


Аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын Онцгой комисст тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.


Дээрх сумдад цасны зузаан 9-11 см байна. Мөн нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүлтэй, зудын эрсдэлийн үнэлгээгээр  долоон сум их, долоон сум дунд түвшинд байгаа аж.


Тиймээс малчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, эмийн үйлчилгээ, өвс, тэжээл, шатахуун, хоол хүнс, дулаан хувцасаар хангах  ажлыг албаныхан гүйцэтгэж буй.

Связанные новости