ДОРНОГОВЬ: “Түншлэл ба хөгжил” бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-20 11:41:47

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдсан Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар “Түншлэл ба хөгжил” бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр баталлаа.


Аймгийн бичил, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийг тогтвортой хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг баталжээ.


Хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тусгасан байна.


Дорноговь аймагт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 438 иргэн, 1245 аж ахуйн нэгж байгаагийн 78.7 хувь нь 1-5, 12 хувь нь 6–10, 2.4 хувь нь 11-15, 2.27 хувь нь 16-20, 4.63 хувь нь 21-ээс дээш ажилтантай буюу 95.37 хувь нь бичил, 4.63 хувь нь жижиг бизнесийн ангилалд хамаарч буй.     

Связанные новости