ДАРХАН-УУЛ: Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны олдворыг орон нутгийн хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-22 14:47:28

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын бэлээс Сяньбигийн үеийн бунхант булш хоёр жилийн өмнө олдсон. Малтлага, судалгаанд тулгуурлан уг дурсгалт газарт хээрийн ил музей байгуулахаар орон нутгийн хамгаалалтад авчээ.


Эх орны түүхийг ирээдүй хойч үедээ үнэн зөвөөр нь өвлүүлэн үлдээх, тухайн үеийн түүхийг илэрхийлсэн ховор олдворыг хадгалан хамгаалах зорилгоор нэн ховор, үнэт олдворыг ийнхүү хамгаалалтад авсан аж.


Цаашид төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймгийг аялал жуулчлалын бүс болоход энэхүү түүх, археологийн томоохон соёлын өв нь судлаачдын анхааралд хүрэхийн зэрэгцээ манай улсыг зорин ирж буй жуулчдад сонирхуулах, тэднийг татах гол хөшүүрэг болох боломжтой орон нутгийн удирдлагууд онцолж байна.


Ташрамд, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь Хонгор сумын Говил уулан дахь хоёр бунхант булшийг сонгон малтан судалж, Сяньбигийн үеийн язгууртны хөндөгдөөгүй олдворыг олж, Монголын түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй олдворыг нээсэн юм.

Связанные новости