ДУНДГОВЬ: Оны онцлох 19 хүүхдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-28 11:19:38
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс зохион байгуулдаг үйл ажиллагааны хүрээнд “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулж, 19 хүүхдэд өчигдөр шагналыг гардууллаа.


Дундговь аймгийн хэмжээнд энэ онд Сурлагын амжилт, Урлаг, уран бүтээл, Биеийн тамир, спорт, Монгол ёс түүх, соёлыг өвлөн уламжлагч, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага, Багийн амжилт гэсэн 8 төрөлд 49 хүүхдийн материал хүлээн авч, 19 хүүхдийг шалгаруулжээ.


2023 оны онцлох хүүхдээр Цэгц билиг сургуулийн 11б ангийн сурагч Г.Эмүжин, Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Ч.Өрнөлт, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Д.Төвшинтөр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Сэрчмаа, тус сургуулийн 12в ангийн сурагч М.Одгэрэл, М.Даваажаргал, Цэгц билиг сургуулийн 12а ангийн сурагч Н.Өрнөх, “Багийн амжилт” төрөлд-Эрдмийн далай цогцолбор сургуулийн Волейболын баг шалгарчээ.


Оны онцлох 19 сурагчаас гадна сум сумаас шалгарсан шилдэг 49 сурагч, Сайнцагаан сумын онцлох 5 хүүхдэд аймгийн Засаг даргын гарын бэлэг мөн гардууллаа.



Связанные новости