Элвис Преслиг хиймэл оюун ухаанаар “амилуулна”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 8 /BBC/. Домогт дуучин Элвис Преслиг тайзан дээр голограмм дүрслэлээр амилуулах “Elvis Evolution” шоу энэ онд Лондон болон дэлхийн бусад хотуудад болно.
Тодруулбал, рок-н-роллын хааныг хиймэл оюун ухааны тусламжтайгаар амилуулах "иммерсив буюу виртуал тоглолт" энэ оны 11 дүгээр сард Лондонд нээлтээ хийх ажээ.
Үзэгчид тайзан дээр түүний олон мянган гэрэл зураг, хувийн дүрс бичлэгт тулгуурлан бүтээсэн бүрэн хэмжээний голограмм дүрслэлийг үзэх юм. Лондонд болох тоглолтын дараа баар, ресторануудад амьд хөгжим, DJ нарын тоглолттой үдэшлэг зохион байгуулах гэнэ.
“Elvis Evolution” шоуг мөн Лас-Вегас, Токио, Берлин хотуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.
ABBA хамтлагийн гишүүдийн залуу насных нь голограмм дүрслэлийг тайзан дээр бүтээх ийм төрлийн шоу амжилттай болсны дараа Элвис Преслиг “амилуулах” санаа шоуг зохион байгуулагчдад төрсөн байна.
.