ДОРНОГОВЬ: Өмнөх нийгмийн үеийн эд хогшлоор музейн танхимыг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-11 13:39:10

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөх нийгмийн үед хүмүүс хэрхэн амьдарч байсан хийгээд ямар эд хогшил хэрэглэж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн өвөрмөц танхим Дорноговь аймгийн музейд бий.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө хэрэглэж байсан рекорд Б-301 телевизор, хөргөгч, пянз тоглуулагч, толь, номын шүүгээ, хувцасны шүүгээ, суурин утас, авдар, ширээ сандал, хивс гээд олон эд хогшлыг хэрэглэлийг үзмэр болгон дэглэжээ.

Хүмүүс тухайн үед ямархуу эд хэрэглэл хэрэглэж, хэрхэн аж төрж байсныг эл үзэсгэлэнгийн танхимаас мэдэж болох аж. Эдгээр эд хогшлыг иргэд сайн дураараа музейд хүлээлгэн өгсөн байна. 

Связанные новости