Боб Бимоны алтан медалийг дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн тамирчин Боб Бимоны 1968 оны Олимпын наадмын уртын харайлтын тэмцээнээс хүртсэн алтан медалийг дуудлага худалдаанд тавьжээ.
Christie's дуудлага худалдааны ордны шинжээчид уг медалийг 400-600 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байна.
АНУ-ын тамирчин Боб Бимон 1968 оны Мексикийн Олимпын уртын харайлтын төрөлд 8.90 метр хол харайж, Олимпын дээд амжилтыг тогтоосон бөгөөд энэ амжилт өнөөг хүртэл эвдэгдээгүй хэвээр байна. Бимоны тогтоосон дэлхийн дээд амжилтыг 1991 онд түүний нутаг нэгт тамирчин Майк Пуэлл 8.95 метр хол харайж эвдсэн юм.
Өдгөө 77 настай Бимон Мехикогийн Олимпын дараа ташаандаа хүнд бэртэл авсны улмаас спортоо орхижээ. Тэрбээр мөн 1967 оны Пан Америкийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ.