НӨАТ: Урамшууллын сугалаагаар 43.568 иргэн азтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-24 15:40:43

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдаж, 43.568 иргэн азтан боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 12 дугаар сарын 1-31-нд худалдаа хийж, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 543 919 баримт хамрагджээ. Үүнээс:

  • 8 орон таарсан 1,
  • 7 орон таарсан 2,
  • 6 орон таарсан 36,
  • 5 орон таарсан 388,
  • 4 орон таарсан 3881,
  • 3 орон таарсан 39.260 баримт тохиролд таарч азтан боллоо.

 "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгааг Монголын Татварын албанаас мэдээллээ.

Связанные новости