ГОВЬ-АЛТАЙ: Чандмань сумын музей нэгдлийн хуучин хоолны газар нээгдэж байсан түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-30 13:59:45

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. "Алтайн соёлын сэргэлт 2024" нэгдсэн зөвлөгөөний үеэр баруун бүсийн жишиг соёлыг төв болох Чандмань сумын музей үйл ажиллагаа, сайн туршлагаа бусдадаа хуваалцлаа хэмээн Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.


Чандмань сумын музейг анх 1973 онд нэгдлийн хуучин хоолны газрын байранд нээж байсан түүхтэй ба өдгөө тус музей өргөжиж дөрвөн танхимтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

-Түүх, ёс заншил, угсаатны танхим

-Баримтад өвийн танхим 

-Байгалийн танхим

-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн танхимд одоогийн байдлаар 158 дэсийн 258 ширхэг үзмэртэйгээр ард иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлж байна.


2023 онд Чандмань сумын музейд Соёлын яамнаас 15,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орчин нөхцөлийг сайжруулсан тухай онцлон танилцууллаа.


Связанные новости