ГОВЬ-АЛТАЙ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны 11 дүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженер, техникийн болон ХАБЭА-н ажилтнууд ISO 45001 стандартын сургалтад хамрагдаж байна.
“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-шаардлага” ISO 45001 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Ололт амжилт” төвтэй хамтран ажиллаж байна.
“АУЭХС” ТӨХК нь ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилтын хүрээнд ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо-ны сургалтад инженер, техникийн болон ХАБЭА-н ажилтнуудаа хамруулж байна.
Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын аюулгүй орчинд ажиллах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Цаашид тус стандартын шаардлагыг хэрэгжүүлснээр “АУЭХС” ТӨХК нь аюулгүй ажиллагааг тогтвортой удирдах, ажилтан бүрийн оролцоотой нэгдсэн соёлыг бүрдүүлэх, олон улсын жишигт нийцсэн байгууллага болох зорилтоо бэхжүүлэх давуу талтай хэмээн тус ТӨХК-аас мэдээллээ.
Ulaanbaatar