ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Н.Лхагвасүрэн 4 өрхийг байнгын ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-04 20:25:41

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ханх сумын Баясгалант багийн малчин Н.Лхагвасүрэн 79 настай, мал аж ахуйн салбарт сүүлийн 42 жил тасралтгүй ажиллаж, өнөөдөр Улсын аварга малчин цол тэмдгээ гардан авлаа.




Ханх сумаас 82 жилийн дараа Улсын аварга малчин болж буй Н.Лхагвасүрэн нь нийгмийн хариуцлагын хүрээнд 4 өрхийг байнгын ажлын байраар хангаж байна.


Түүний мал аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2000 онд сумын сайн малчин, 2016 онд аймгийн сайн малчин, 2022 онд аймгийн хошой аварга малчнаар тодруулан тус тус шагнаж урамшуулжээ.



Связанные новости