ХӨВСГӨЛ: Тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Үүнтэй холбогдуулан яг одоо Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.
1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа
идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar