ХОВД: Чандмань сум малынхаа тоогоор хоёрдугаар байрт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сум 500 гаруй малчин өрхтэй.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус сумын малчид нийт мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байсан. Энэ жил 280 мянга гаруй толгой мал тоолуулж хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ жилийн тухайд
Чандмань сумаас улсын аварга малчин өрх нэг тодорсон нь Тахилт багийн малчин Ж.Баттулгынх юм.
Улсын аварга малчин
Ж.Баттулга гэргий Т.Байгалмаагийн хамт 33 жил мал маллаж байна. Эднийх Говь-Алтай
аймгаас хэцийн хүрэн удмын буур, Дарви сумаас сутай омгийн хуц, Увс аймгийн
Өлгий сумаас улаан ухна авч, мал сүргийнхээ бүтцийг сайжруулжээ.
Түүнчлэн сар шинийн босгон дээр Чандмань сумаас аймгийн аварга малчин зургаан өрх тодорлоо.
Баянхайрхан багийн
малчин Ч.Цогоо, С.Нямдорж болон Жаргалант
багийн малчин Д.Тогосоо, Сүлжээ багийн малчин Д.Ганболд, Талын булаг багийн
малчин Д.Эрхзаяа, Тахилт багийн малчин Б.Ганболд нарын гэр бүл энэ удаа "Аймгийн
аварга малчин өрх" цолны болзол хангаж, шагналаа хүлээн авав.