БУЛГАН: 165 600 гаруй сурах бичгийн бүртгэлийг цахим руу шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар "Гэрэгэ Эдтек" компанитай хамтран “Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийн сургалтыг хоёрдугаар сарын 26-ны өдөр Булган аймагт зохион байгууллаа.

Сургалтад Булган аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн захирал, нягтлан бодогч, номын санч нар нийт 60 гаруй ажилтан хамрагдаж бүртгэлийн программаа суулгах, ажиллуулах дадлага сургалт хийсэн байна.

Гар аргаар бүртгэж хэрэглээнд гаргаж байсан 10371 сурагчийн 165 600 гаруй сурах бичгийн бүртгэлийг цахим руу ийнхүү бүрэн шилжүүлсэн байна.

Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar