ДОРНОД: Аймгийн хэмжээнд 36 мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-28 14:16:52

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянган толгой мал хорогджээ.


Аймгийн ХХААГ долоо хоног бүр сумдаас малын хорогдлын мэдээ авч байна. ХХААГ-ын дарга Д.Мөнхбаяр, “Дээрх малын хорогдлын дүн мэдээг бодит бус гэж үзэж байгаа учир аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зуднаар зүй бусаар хорогдсон малын тоо толгойг тогтоохоор ажиллаж байна” гэв.


Энэ өвөл найман сум цагаан зудтай, зургаан сум цагаанаар зудархуу байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр хамгийн хүндрэлтэй байгаа Гурванзагал, Матад, Халхгол сумын малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажил өрнөж байна. Дээрх сумдын 18 хүртэлх насны нэгээс дээш хүүхэдтэй, хонин толгойд шилжүүлснээр 70-400 хүртэл толгой малтай малчин өрхийг сонгож, өрх бүрд найман шуудай малын тэжээл, 660000 төгрөг олгожээ. 

Связанные новости