ДОРНОД: Бусан Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-18 18:54:47

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл БНСУ-ын Бусан Их сургуулийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр цаашид тус эмнэлэгтэй эмэгтэйчүүдийн хортой, хоргүй хавдар, мэс заслын чиглэлээр эмч нарыг мэргэшүүлж дадлагажуулан хамтран ажиллахаар болжээ.


Дорнод аймаг “Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг ноднин жилээс хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд тус эмнэлэгт 12 эмч мэргэжилтнийг орон нутгийн төсвийн 124 сая төгрөгөөр сургаж дадлагажуулснаар ходоодны хавдрыг тайрах нээлттэй мэс засал, нарийн гэдсэнд гуурс байршуулах хөнгөвчлөх дурангийн мэс засал, өрцний ивэрхий засах дурангийн мэс засал, уушги хэсэгчлэн тайрах мэс засал, шуу богтосны хуурамч үе үүсгэсэн хугарлыг бэхлэх зэрэг мэс заслуудыг амжилттай хийж байна. Түүнчлэн БОЭТ-д “Алсын зайн оношилгооны төв”-ийг нээж, хагалгааны явцад Бусан Их сургуулийн эмч нартай шууд холбогдож зөвлөгөө авах боломж бүрджээ. 

Связанные новости