БУЛГАН: Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын шинэ сан байгуулах 4346 га газрыг Орхон сумын нутаг дэвсгэрт олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-08 19:31:17

Булган, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдааныг цахимаар зохион байгуулж, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Баяжуулах үйлдвэрт нэн шаардлагатай байгаа газрын асуудлыг хамтран хэлэлцэж, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвтгэрт 4346 га газар олгох болсон байна. 



Энэ удаагийн хуралдаанаар санал уламжлах тухай асуудлыг хэлэлцэн батлахаар 78.1 хувийн ирцтэйгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын оруулж ирсэн Баяжуулах үйлдвэрийн газрын асуудлыг хэлэлцсэн байна.



Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48,1, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох ашиглах журмын 3.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын ХХI хуралдаанаас Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын шинэ санг байгуулах зориулалтаар ашиглах 4346 га газрын асуудлыг хэлэлцэн баталлаа.


Хуралдаанд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нар, Орхон аймгийн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяагаар ахлуулсан ажлын баг оролцсон байна.

 

Связанные новости