ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдлага арьс ширний үйлдвэрүүдтэй санамж бичиг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.
Гуравдугаар сарын 14-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.20 цагт: “Интерном”-д: Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Тогтвортой хөгжлийн төлөө”
клубийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ.
10.30 цагт: “Виста” оффист: Монголын Банкын холбооноос “Банкны салбарын тойм” судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608.
11.00 цагт: ХЭҮК-д: Хүний эрх, эрх чөлөөний талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хийсэн
хяналт, шинжилгээ, үнэлгээний
талаар
танилцуулна. Утас: 9902-8438.
11.00 цагт: ЗТХЯ-нд: Зөвшөөрөх
хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р
сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан мэдээлнэ. Утас: 8510-0098, 8805-7167.
11.00 цагт: "Браво
циркус-4" буюу "Монгол гайхамшиг" тоглолтын талаар мэдээлнэ. Тоглолтод “Монте
Карло” наадмын гранпри шагналт, Гиннесийн амжилтын эзэд, Монгол, БНХАУ,
Франц,Унгарын циркчид, ОХУ-ын сургуультай амьтад, алиалагчид оролцох талаар
мэдээлнэ.
“ЗМ”
сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: Үндсэн хууль
тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх ард түмний саналын талаар
мэдээлнэ.
11.30 цагт: “Эрх чөлөө төв”-өөс
Дампуурсан төрийн завхрал сэдвээр мэдээлэл хийнэ.
14.30 цагт: НЗДТГ-т: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлтийн аж үйлдвэрийн парк” руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор хотын удирдлагууд “Эмээлт парк”, арьс ширний үйлдвэрүүд гурвалсан санамж бичиг байгуулна. Утас: 8089-9988.