Шинэ зүтгүүр туршилтын анхны аяллаа эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-26 10:29:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлсэн зүтгүүрийн туршилтын анхны аяллыг эхлүүллээ.


Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн ачаатай хөдөлж, аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ амжилттай эхлүүлж, зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлаж дагалдан явсныг “Тавантолгой төмөр зам” ХХК мэдээлэв.


АН-аас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн билээ. ”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлуудыг хийж, зүтгүүрийн бригадууд, засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдаж дуусжээ.

 

Связанные новости