“Тавантолгой төмөр зам” ХХК 653.2 мянган тонн ачаа тээвэрлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-27 09:42:05

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Тавантолгой төмөр зам” ХХК нь энэ онд 6 сая тонн ачаа тээвэрлэхийг зорьж байна.


Энэ сарын 25-ний байдлаар нийт 653.2 мянган тонн ачаа тээвэрлэснээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 292.2 мянга, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 361 мянган тонн ачаа тээвэрлээд байгааг тус компани мэдээллээ.


Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилвал экспортын нүүрс 392.4 мянга, сайжруулсан түлшний түүхий эд 164.3 мянга, нефтийн бүтээгдэхүүн 27.5 мянга, аммонийн нитрат 1 мянга бусад ачаа 67.9 мянган тонн эзэлжээ.

 

 

Связанные новости