Төв цэнгэлдэхийн эргэн тойронд наадмаар гардаг худалдааг цэгцэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 14:51:39

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна.


Энэ үеэр баяр наадмыг шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр Энэ жилийн улсын баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талбайд хуушуурын худалдахгүй. Нарантуулыг нүүлгэж очихгүй гэдгийг хэлье. Наадмаар Төв цэнгэлдэхийг тойроод битүү углааш, худалдаа үйлчилгээ болдог. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд чанар, стандарт тавина. Дэд бүтэцтэй, зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалтаар эрх олгоно.


Үндэсний их баяр наадмыг энэ жил онцлогтой хийхээр Соёлын яамтай ярьсан. Өндөр гэгээн Занабазарын урласан 21 Дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх, Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил хуваарийн дагуу явж байгаахэмээн ярилаа.

Связанные новости