БУЛГАН: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” нөлөөллийн ажилд сурагчид нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-24 07:40:54

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймаг дахь Цагдаагийн газар Булган сумын ЗДТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” нөлөөллийн ажлыг дөрөвдүгээр сарын 23-нд төв талбайд зохион байгууллаа.

 


Хүүхдүүд аюул эрсдэлд өртөмтгий байгаа өнөө үед үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, гадуурхалт, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэднийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд уриалах, иргэд олон нийтийг татан оролцуулах уг үйл ажиллагаанд эцэг эхчүүд талархалтай байна.

 


Нийгмийг соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” нөлөөллийн ажилд Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй хүүхэд хамрагдаж, үзэл бодлоо илэрхийлэн нэгдлээ. 


Хүүхэд бүр өөр өөрийн өнгөтэй, чи шилдэг байх хэрэггүй, зөвхөн бусдыг л хүндэлдэг байх нь чухал уриатай өдөрлөгт ирсэн сурагчид өөрийн дуртай өнгөөрөө үзэл бодлоо илэрхийллээ.











Связанные новости