Их Британийн Гадаад хэргийн сайд Д.Камерон Узбекистанд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-24 14:58:29

ТАШКЕНТ, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /UzA/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Узбекистан улсад айлчлахаар Ташкент хотод хүрэлцэн иржээ.


Айлчлалын хүрээнд Д.Камерон Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидовтой уулзлаа. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хоёр талын худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. 


Их Британийн Гадаад хэргийн сайд Тажикистан, Киргиз улсуудад айлчилсныхаа дараа Узбекистанд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр мөн Туркменистан, Казахстан болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, худалдаа, аюулгүй байдал, байгаль орчны асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.


Д.Камерон Казахстанд айлчлах үеэрээ хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх Стратегийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна.



Связанные новости