П.Лхагважав: Хөвсгөлийнхөн эх хэл, бичиг соёлын түүчээ байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-20 12:42:11

Мөрөн, 2024 оны тавдугаар   сарын 20  /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг үндэсний бичгийн “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, МУСГЗ  Б.Элбэгзаяа Хөвсгөл аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн Засаг дарга П.Лхагважав хүлээн авч уулзлаа.


П.Лхагважав “Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулахаар болсон. Тус ажлын хүрээнд үндэсний бичгээ олон нийтэд түгээн дэлгэрүүлэх албан даалгаврыг гаргасан. Цаашид "Хүмүүн бичиг" сониныг аймгийн хэмжээнд захиалан унших уриалга гаргана. Хөвсгөлийнхөн эх хэл, бичиг соёлын түүчээ болон ажиллах болно” гэдгийг хэллээ.




Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад үндэсний бичгээ сурах, судлах сургалтыг тогтмол явуулж, үндэсний бичгээр албан бичиг хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангасны үр дүнд төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд улсын хэмжээнд 3 дугаарт үнэлэгдсэн байна.




“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, МУСГЗ Б.Элбэгзаяа “Хөвсгөл аймгийн багш, сурагчид “Монголын сайхан бичигтэн” уралдаанд жил бүр амжилттай оролцож олон шилдэг тодорсныг танилцууллаа.

Цаашид "Хүмүүн бичиг" сониныг төрийн албан хаагчид захиалан уншсанаар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг авах, өөрсдөө чадваржих зэрэг үр дүнтэйг онцолж байлаа. 

Связанные новости