ХӨВСГӨЛ: Төгсөгчид хамтран явган хүний гарцын тэмдэглэгээг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-20 13:09:40

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 20  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 1988-1998 онд суралцсан төгсөгчид “Хөвсгөл-98” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулжээ.


Төгсөгчид хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг үүднээс нэгдэн "Бидний хариуцлага- бидний ирээдүй" төслийг хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд хүүхдийн цэцэрлэг, сургууль орчмын авто замын явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээг сэргээн сайжруулж тодруулах ажлыг хийж эхэллээ.


Нийт 10 байршилд явган хүний 28 гарцын цагаан шугам тодруулах ажлыг амралтын өдрүүдэд өглөөний 5.00 цагаас эхлэн авто тээврийн хөдөлгөөн эхлэхээс өмнө хийж байна.




Нийтийн тээврийн хэрэгслийн зам, зогсоол, явган хүний гарц, нисэх онгоцны буудлын талбайн зурвас будахад ашигладаг агаараар хатдаг шингэн төрлийн  будгийг төгсөгчдийн хандиваар авч хийж байгаа ажээ.


Энэ нь Мөрөн хотод өнгө нэмсэн, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос сэргийлэх үр дүнтэй ажил болж буйд Мөрөн хотын Засаг дарга Х.Тайванбаяр талархлаа илэрхийллээ.

 

 

Связанные новости