ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон 77 дахь төгсөлтийн баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-22 18:28:34

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 100 жилийн түүхтэй МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олон 77 дахь төгсөлтийн баяраа өнөөдөр тэмдэглэлээ.



Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн  80 бүлэгт 2986 сурагч суралцаж, 169 багш, ажилтан ажиллаж байна. Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12 дугаар ангийг 181 сурагч, 9 дүгээр ангийг 250 сурагч, 5 дугаар ангийг 268 суралцагч төгсөж байна.

Тус сургуулийн хамт олон энэ жил гадаад харилцаагаа өргөжүүлэн, БНСУ-ын Jeonbuk үндэсний их сургуультай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.


Хамтын ажиллагааны хүрээнд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн төгсөгчид Jeonbuk үндэсний их сургуулийн Намбон хот дахь шинээр байгуулах салбар сургуульд хэлний бэлтгэлд 1-2 жил суралцан цаашид бакалавр, магистрт суралцаж   докторын зэрэг хамгаалах, тэтгэлэгтэй суралцах боломж бүрдүүлсэн гэдгийг захирал Б.Гантулга онцоллоо.




Тус аймгийн хэмжээнд 34 ерөнхий боловсролын сургуульд 30828 хүүхэд суралцаж байна.

Үүнээс 12 дугаар ангийг 1530, 9 дүгээр ангийг 2647, тавдугаар ангийг 333 сурагч төгсөж сурагчид аав, ээждээ юу сурч мэдсэнээ тайлагнан баяраа тэмдэглэж байна.  

 

Связанные новости