ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАТГ-аас Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг шалгаж эхэлжээ.
Төрийн албаны зөвлөлийн ШЕЗ-ийн дэргэдэх салбар зөвлөлөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн талаар гомдол ирүүлсэн байна. Тиймээс Т.Мэндсайханыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн шалгаж эхэлжээ.
Ч.Ариунболд
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar