ХОВД: “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-11 14:18:02

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймаг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван чиглэлийн  маршрутыг аялагч, жуулчдад зориулан тодорхойлжээ.


Нэгдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ - Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй 

                                                                 

Хоёрдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум -Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг- Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн агуй. 


Гуравдугаар  маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ - Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан - Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй.


Дөрөвдүгээр маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө – Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг – Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул – Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван Сэнхэрийн агуй.


Тавдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум – Гурван Сэнхэрийн агуй.



Гурван цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд оршдог. Тус агуйд одоогоос 40 мянган жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр, хадны сүг зураг бий.



Хар ус нуур нь 1153 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, урд захаараа хулс, шагшуургатай, цэнгэг уст нуур юм. 1997 онд 850 272 га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. 


Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн, хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн 2 метр байдаг. Хар ус нуурт том жижиг 10 арал буйгаас хамгийн том нь 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр “Агшаб” хэмээх арал юм.


Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Энэ хоёр хэсэг нуурыг 50-100 метр өргөн, 20 километр урт “Лүн юм” гэдэг нэртэй хоолой холбодог.      


Сутай хайрхан уул нь Ховд аймгийн Дарви, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийг дамнан оршдог. Ноён оргил буюу Цаст богд нь далайн түвшнээс дээш 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон.


Хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулын нэг юм. Сутай хайрхны өвөрт байх нэгэн бага өндөрлөг дээр эрт  үеэс тахиж ирсэн “Их овоо” бий.


Тус уулыг 2007 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон. Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм.


Уг хөндий 50 гаруй км үргэлжилж, Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугыг тэтгэдэг. 


Связанные новости