ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийг төгсөгчдийн “Алтан хэлхээ” уулзалт боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-06-11 15:49:18

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 11 МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн төгсөгчдийн “Алтан хэлхээ” уулзалт өнгөрсөн долоо хоногт төрөлх сургууль дээр боллоо.

Энэ удаагийн уулзалтад тус сургуулийг 1974, 1984, 1994, 2004, 2014, 2024 онд төгссөн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож ачит багш нартайгаа уулзаж, оюутан ахуй цагаа дурсан хэсэгхэн хормыг баяр баясал, инээд наргиан дүүрэн өнгөрүүлжээ.