ХӨВСГӨЛ: Он гарсаар 427 донор цусаа хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-14 15:39:19

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн цусны донорын өдөр өнөөдөр тохиож байна.


Монгол Улс 2004 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бол Хөвсгөл аймагт 16 дахь жилдээ тэмдэглэн хүний алтан амийг аврахын төлөө, авлагагүйгээр цусаа бэлэглэсэн идэвхтэн, хүндэт донорууддаа хүндэтгэл илэрхийллээ. 




“Аймгийн хэмжээнд 1008 донор бүртгэлтэй  байдаг. Үүнээс байнгын идэвхтэй донор 827, хүндэт донор 427 байна.

Он гарсаар 427 донор цусаа хандивлаж 900 хүний амь аварсан” гэдгийг  Цусны салбар төвийн эмч Х.Мөнхтулга ярилаа. 


Тус аймаг 2018 онд жишиг цусны салбар төвтэй болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.


Цусны салбар төв жилд 7 төрлийн 350-400 литр цус, цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна.

 

Связанные новости